Sitemap

Дотор минь чимээгүйхэн хүлээж байсан дуу хоолой

3 min readMay 8, 2026

--

Press enter or click to view image in full size

Би багадаа бичдэг зохион бичлэгийг бичих гэтэл дотор нэг юм хүнд оргиод тэр нь тархинаас биш миний цээжнээс нэгэн дуу хоолой — бусдад хэлэхийг хүсдэг, сурсан мэдснээ хуваалцахыг хүсдэг тэр нэг Мишээгийн дуу хоолой гарах гээд орилоод би түүнийг хориод байгаа юм шиг мэдрэгдээд үүнийг бичхэд хүргэв.

Тэр нэгэн дуу хоолойд чөлөөтэй байлгаж чаддаггүйт уучлалт хүсмээр байна.

Би сүүлийн үед хүн хэн ч байлаа гэсэн алдартай байлаа ч, үгүй байлаа ч хүн өөрийн хэн байх, юу хийхийг хүсдэг түүнийгээ хийж амьдрах нь жинхэнэ утга учир юм байна гэж бодох болсон.

Хэрвээ өөрийн дотоод дуу хоолойгоо дагаад амьдарвал алдартай амжилттай нэгэн болсон ч тэр нь зөв, үгүй байсан ч өөрийн хэн байгаагаараа амьдархад амар тайван л байвал мөн л зөв байхв

Алсаас харахад бидний дэлхий ердөө л нэг шоргоолжны үүр мэт. Шоргоолжнууд бол ялгахын аргагүй жижиг хар шавьжнууд. Ялгаа байсан ч өчүүхэн. Түүнтэй адил бид энэхэн зуурын амьдралд юунд ингэж барьцалдаж, завсар чөлөөгүй гүйлдэнэ вэ?

Хэрвээ санамсаргүй бид нэг шоргоолжны үүрэн дээр гишгэчихвэл хэдийг нь алж хэдийг нь гэмтээх бол ийм баталгаагүй амьдралд бид юунд ингэж яарна вэ?

Амжилт, алдар нэр үү? мөнгө үү? эсвэл Эго юу? Яг юу?

Тэдгээрийг олоод үнэхээр ханаж чаддаг байсан бол утгатай амьдрал байхсан.

Өөр нэг өнцөг нь хайр, аав ээж гэр бүл, үр хүүхэд, байгаль дэлхий, бусдын төлөө сэтгэл нь бас байж болох. Амьдралын ухамсар хязгааргүй олон хэлбэртэй оршин байх.

Гэхдээ аль нь ч байлаа гэсэн хэн юу гэдгээ мэдэхгүй, зүгээр л урсгал дагасан амьдрал бол он удаан амьдраад ч яах юм.

Тийм амьдралд цаг хугацаа урсаад л, урсаад л… магадгүй миний дайсан болно байх.

Get Misheeeeb’s stories in your inbox

Join Medium for free to get updates from this writer.

Харин хэн гэдгээ мэддэг, юуны төлөө амьдарч байгаагаа ойлгодог хүнтэй цаг хугацаа найз нь болж, амьдрал илүү утгатай болдог байх.

Хэрвээ би хэн гэдгээ хайж яваа ухамсар байнаа гэвэл ямар нандинхан саяхан хөрснөөсөө цухуйн буй нов ногоохон хоёрхон дэлбээт зулзаган ногоо эсвэл үндэслэх гэж тэмтчин буй бяцхан үр болох бус уу.

Тэр нэгэн нялх ургамлыг хэн зулгааж зүрхэлхэв.

Хайрлаад тордоод, тэврээд, хараад л байхаас биш өөр яах бил ээ.

Түүний өсөж том болохыг харах хичнээн сайхан байх болоо бодоод нэг үзэлдээ. Түүнийг бодож хайрлаж харж чадах хүн нь гагцгүй зөвхөн чи бид өөрсдөө.

Бидний дотор орших тэр нэгэн л үүнийг харж, хайрлаж ургуулж чадна байх.

Энэхүү бичвэр бол миний сэтгэлээс гарсан дотоод дуу хоолой, тантай хуваалцахыг хүссэн жижигхэн захидал, миний туршлага, магадгүй миний үнэн юм болов уу.

Бичвэрийн төгсгөл рүү дөхөх тусам хоригдсон мэт байсан тэр дуу хоолой чөлөөлөгдөж, ширүүн гал дээр хөөрөн дэврэх гэж буй сүүг амжиж уудлаад үг болгочихсон юм шиг би хөнгөн, тайван болоод явчихлаа.

Сайхан тайван боллоо.

Хэрвээ би түүнийг гаргаагүй бол тэр сүү шалаар нэг асгарч, юу ч биш болоод, доорх гал нь улам дүрэлзэн дотор минь улам хүнд оргих байсан болов уу.

Энэ хүртэл надтай хамт байсанд маш их баярлалаа.

Хэрвээ таны дотор ч бас тийм нэгэн дуу хоолой байдаг бол ширгэхээс нь өмнө гаргаж байгаарай. Хэрвээ би гаргаагүй бол тэр сүү шалаар нэг асгарч юу ч биш болоод халуун гал үргэлжилсээр үлдсэн жаахан хэсгийг нь түлэн цааш ассаар улам л хүнд оргих байсан болов уу.

Хэрвээ хүсвэл төрсөн сэтгэгдлээ надтай хуваалцаарай. Танаас хариу хүлээн авахдаа би үнэхээр баяртай байх болно.

Баярлалаа, өдрөө сайхан өнгөрүүлээрэй.

--

--